төгсдэлгэрэх сургуульд тавтай морил


2024-2025 оны хичээлийн жилийн 1-р ангидаа элсэлт авч байна. 2024 оны 4-р сарын 1-ээс 120 цагийн хөтөлбөртэй бэлтгэл бүлэг хичээллэнэ. Сургалтын агуулга:
1.Монгол хэл
2.Тоо тоолол
3.Сэтгэхүй хөгжүүлэх математик
4.Гар урлал
5.Дуу хөгжим

Холбогдох утас: 99068417, 99781269


ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай зочин хойморт морилон саатаж буй танд нийт хамт олон, сурагчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Манай сургууль сурлагын амжилтаараа Монгол улсын ерөнхий боловсролын салбарын хэмжээнд тэргүүлэх байр суурийг эзэлж, улсад болон хэрэглэгч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд хүрлээ. Хүүхдүүд маань тэвчээр хатуужилтай суралцах, бусдыг сонсох, хүндэтгэх, аливаад хүлээцтэй уужуу ухаанаар хандах, эх хэл, ёс уламжлалаа хайрлах соёл, зан төлөвт алхам алхмаар суралцаж байна. Энэ бүхэн бол нь багш, сурагч, эцэг эхийн хамтын хүчин чармайлтын үр дүн, нүдэнд үзэгдэж, гарт баригдах ололт амжилт, манай сургуулийн зүй ёсны бахархал юм.

Бидний ололт амжилтын үндэс нь мэргэжлийн өндөр ур чадвартай, гар санаа нийлсэн, хүүхдийн төлөө чин сэтгэлээ зориулсан багш нарын хамт олон; урт удаан хугацаанд туршиж, сайжруулж, боловсруулсан математик-гадаад хэлэнд суурилсан “сургуулийн хөтөлбөр”; бага ангиас нь суралцах арга барил эзэмшүүлэхэд чиглэсэн өөрийн сурах бичиг, гарын авлага, хэрэглэгдэхүүн; хүүхдийн мэдлэгийн хоцрогдлыг нөхөж тэдэнд суралцах итгэл үнэмшил төрүүлдэг арга-туршлага; түүнчлэн багш эцэг эхийн байнгын хамтын ажиллагаа гэж үздэг.

Шавь нартаа эрдэм ном, хүмүүний эрхэм чанар, арга ухаанаа өвлүүлэхэд чин сэтгэлээ зориулсан багш нартаа болон сургуулиараа овоглож, бахархаж, сургуулиа алдаршуулан түүхийг бичилцсэн үе үеийн төгсөгчид, олон зуун сурагчиддаа; бидэнд итгэж үр хойчийнхоо сайн сайхныг хамтарч бүтээлцсэн, бүтээлцэж байгаа эцэг эхчүүд Та бүхэндээ эрүүл энх, амар амгалан байж, ажил үйлс, амжилт бүтээл нь өөдлөн дэвжиж явахын ерөөлийг өргөе.

 signature Ц.Уранчимэг Төгсдэлгэрэх дунд сургуулийн захирал
image